Үхсэн хоригдлуудын “шивээстэй арьс”-ны цуглуулга
2012 / 09 / 24

Интернет сенсаци: Саармаг хүйст модел Стас Федянин

Хүн идэшт “зэрлэг” араатнууд
“Андроген / Андрогин” бол эр эм цогцос нэгэн биед хослон орших саармаг хүйсийн хүнийг хэлдэг шинжлэх ухааны ойлголт бөгөөд энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй нэг төрлийн эмгэг юм.

Дэлхийн хувцас загварын ертөнцөд энэ төрлийн маш олон загвар өмсөгч байдаг бөгөөд түүний нэг бол ОХУ-ын модел Станислав (Стас) Федянин юм.
Германы загварын “Dopamin Models” агентлагийн загвар өмсөгч тэрээр 1995.10.11-нд төрсөн ба биеийн өндөр нь 180 см, жин нь 45 кг ажээ.
Москва хотноо дизайны чиглэлээр суралцдаг Стас туйлын хөдөлмөрч нэгэн бөгөөд явган шог, дуу хөгжим, бүжиг наадгайнд дурлаж идэвхитэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг гэнэ. “Попын гүнж” Бритни Спирсийг шүтэн биширдэг тэрээр зав гарвал шүлэг тэрлэх сонирхолтой юм байна.
Камерын өмнө гарах тэр л агшинд бүх ертөнцөөс тасарсан мэт эрх чөлөөг мэдрэхийн зэрэгцээ дур булаам төрхөө үлэмж товойлгох дуртай Стас Федянин дүрдээ маш чадварлаг хувирч чаддагаараа алдартай юм.
Тэрээр эсрэг хүйстнээ таалах бэлгийн чиг хандлагатай бөгөөд Анжела хэмээх хөөрхөн найз охинтой гэнэ.
Ер нь Андроген даавар нь давамгайлж эр эм шинжийн аль алиныг нь агуулсан энэ төрлийн хүмүүс загварын ертөнцөд эртнээс хөл тавьсан байдаг бөгөөд энэ төрлийн биеийг олж төрөх нь байгалиас заяасан хосгүй гоо үзэсгэлэн гэж үзэх нь түгээмэл ажээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Facebook
Төстэй мэдээ
Санамсаргүй сонгогдсон
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл "LIKE" дараарай.


Баярлалаа!
LIKE" өгснөөр бидний нийтлэлийг цаг тухайд нь авах боломжтой. Баярлалаа!