СУРТАЛЧИЛГАА
01
Толины тухай “сонирхолтой” баримтууд
2013 / 12 / 14

Агуйд байдаг “зөгийн үүр” шиг хийд

Сонирхолтой үйлчилгээтэй “Шилдэг - 10” нисэх буудал
Энэ бол Энэтхэгийн зүүн өмнөд бүсийн Занскар мужид байдаг Буддын шашины үнэт өв, түүхийн гайхамшигтай “The Phugtal Monastery” / “The Phugtal Gompa” хийд юм.

Энэ нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий Лунгнак гол орчмын уулын агуйд сүндэрлэсэн хийд бөгөөд XII зууны тэртээ мод ба шавраар баригджээ.
Даяанч лам нар эртнээс агуйд нутагладаг байснаас үүдэн “The Phugtal Gompa” хийдийг агуйд байгуулсан гэж үздэг ба хийдийг Унгарын аялагч Александр Космо де Коросыг 1826 - 1827 олж нээсэн гэдэг.
Энэтхэг орны түүхийн үнэт дурсгал болсон хийдийг алсаас харахад зөгийн үүр мэт харагддаг ба энэхүү өвөрмөц байдлаараа олон орны жуулчдын харааг булаадаг байна.
Энд 70 гаруй лам хувраг амьдардаг ба хийд нь мөргөлийн дөрвөн танхимтай, номын сан ба гал тогоо, зочны өрөө болон сургалтын танхимтай юм байна.
Та бүхэнд толилуулж байгаа зарим гэрэл зургуудыг “Flickr”-ийн хэрэглэгч Майкл МакЛафлиний (Michael McLaughlin) аялалын зургуудаас авсан болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Facebook
Төстэй мэдээ
Санамсаргүй сонгогдсон
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл "LIKE" дараарай.


Баярлалаа!
LIKE" өгснөөр бидний нийтлэлийг цаг тухайд нь авах боломжтой. Баярлалаа!